"Таван Богд" группын салбар нэгж

2011-10-21 15:04

Таван Богд Трейд ХХК

“ТАВАН БОГД ТРЕЙД” ХХК нь “Таван Богд Групп”–ын толгой компани бөгөөд 1997 онд Группын хэмжээнд бодлого стратегийг нэгдсэн байдлаар тодорхойлох, шинэ бизнесийг нээн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт болон охин  компаниудад менежментийн дэмжлэг үзүүлэх зорилготойгоор байгуулагдсан.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Гадаад, дотоод худалдаа
  • Хөрөнгө оруулалт
  • Үл хөдлөх хөрөнгийн худалдаа

Салбар газарууд:

  • Бизнес хөгжлийн газар
  • Захиргаа, Хүний нөөцийн газар
  • Санхүү, бүртгэлийн газар

Бизнест хамтран ажилладаг Японы “Эйч Эс Секьюритис” компанитай хамтран “ХААН” банкны хувьчлалд амжилттай оролцож, өнөөдрийн байдлаар Таван Богд Трейд ХХК нь нийт хувьцааны 35 хувийг эзэмшиж байна. Мөн 2007 онд  Япон  түншүүдтэйгээ хамтран дэлхийд танигдсан брэнд үйлдвэрлэдэг  “Говь” үйлдвэрийн хувьчлалд оролцож, ялалт байгуулсан.

“Таван Богд”-чууд  бидний амжилтын түлхүүр бол зөв бодлого, зөв менежментээр ажиллаж, аливаад ямагт анхдагч байж чаддагт оршино.

 

 

 

 

Таван Богд Косметик ХХК

“Таван Богд Косметик”  ХХК-нь гэр ахуйн өргөн хэрэглээний болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүнээр өөрийн улсын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах зорилготойгоор 1998 онд байгуулагдсан.
Үйл ажиллагаагаа эхлээд 10 жил болж байгаа ч өнөөдөр тухайн салбартаа монголын зах зээлийн 30  хувийг дангаар хангадаг, Улаанбаатар хот, 21 аймагт бараа түгээлтийн сувагтай, үндэсний хэмжээний манлайлагч компани болон өргөжөөд байна.

Зах зээлд амжилттай байр эзэлсэн бүтээгдэхүүнүүд:

“Lucky Mint шүдний ОО,” “Colgate” шүдний “ОО”, сойз, “Novid”, “Double Rich”, “Palmolive” шампуни, бактерийн эсрэг “Protex” саван, “GIV”, “Palmolive” нэрийн гоо сайхны саван, “New Top” эдийн саван, “Sofy” эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, “Маму Роко” хүүхдийн живх, “Super Ti ” угаалгын нунтаг зэрэг бүтээгдэхүүнийг Монголд борлуулалтаараа №1 буюу зах зээлийн хувь эзлэмжээр хамгийн өндөр бүтээгдэхүүн болгож чадсан.

Бид ахуйн болон өргөн хэрэглээний зах зээлд тэргүүлэгч байх стратегийн зорилтоо хэрэгжүүлж, хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар өөрсдийн үйл ажиллагааг дүгнэх болно.

 

Таван Богд Моторс ХХК

Эрхэм зорилго: Хүн бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг өндөрт байлгана.
“Volkswagen”, “Bridgestone”, “Roadstone”, “Тор Tyre”, Total, Eberspaecher брэндүүдийг зах зээлд амжилттай байршуулж, чанартай унаа, хямд найдвартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хэрэглэгчидээ хангаж байна. 2004 оны 12 сард Германы “Volkswagen AG“- ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсноор “ТАВАН БОГД  МОТОРС”  ХХК  үүсгэн байгуулагдсан.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

  • Автомашины сэлбэгийн худалдаа
  • Автомашины дугуйн худалдаа
  • Автомашины тоноглолын худалдаа
  • Автомашины худалдаа
  • Автомашины засвар үйлчилгээ

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ:

Та Volkswagen авто машиныг хүссэн загвар өнгө, тоноглолоороо захиалан авч болно. Одоогийн байдлаар Touareg, Tiguan, Phaeton, Jetta, Golf, Polo, Multivan, Passat, EOS зэрэг маркийн автомашинууд Монголын зах зээлд эрэлттэй байна.

Автомашины дугуйн худалдааг эрхэлснээр Японы “Bridgestone”, БНCУ-ын “Roadstone”, “Tianjinshi Top Tyre” компаний албан ёсны төлөөлөн борлуулагч болсон.
2007 онд Герман стандартын дагуу баригдсан “Volkswagen Center”-ыг ашиглалтанд оруулсан. Мөн online-аар Герман дахи “Volkswagen”-ы төвтэй холбогдож автомашин оношлох үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн нь Герман чанарыг Монголдоо баталгаажуулж байгаа  хэрэг билээ.

 

Улаанбаатар Гурил

Эх орны шинэ ургацын улаан буудайгаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, чанарыг илүүд үздэг “Улаанбаатар Гурил” ХХК-ийн гурилын үйлдвэр нь 2002 онд ашиглалтанд орсон бөгөөд хүчин чадлаараа Монголдоо №1 үйлдвэр юм.

 

Хүчин чадал:

Үйлдвэр нь 3 бие даасан хэсэгтэй бөгөөд, тус бүр нь хоногт 110 тн буюу нийтдээ 330 тн тариаг цэвэрлэж   боловсруулан 75-78 хувийн гарцтай дээд, нэг, хоёр, гуравдугаар  зэргийн гурил, мөн малын тэжээлийн болон хүнсний хивэг үйлдвэрлэх техникийн хүчин чадалтай.

Давуу тал:

Бүх тоног төхөөрөмж нь нэг давхар барилга дотор суурилагдаж өөр хоорондоо механик болон агаарын тээврийн шугамаар холбогдсон хэвтээ байрлалтайгаараа онцлогтой. Энэ нь нүсэр өндөр, том талбай шаардахгүй, цахилгаан, дулаан, уур усны болон бусад технологийн шугам сүлжээг хялбар хямд төсөр болгож, цахилгаан эрчим хүчийг  хэмнэх, цөөн хүнтэй ажиллах бололцоог олгодог.

“Улаанбаатар Гурил” нь Монгол улсын гурилын зах зээлийн эрэлт хэрэгцээний 20-иос дээш хувийг дангаар хангадаг бөгөөд, цаашид  хувь хэмжээгээ нэмэгдvvлэх зорилт тавин ажиллаж байна. “Улаанбаатар Гурил” нь МҮХАТ-аас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл-2007“ Олон улсын намрын үзэсгэлэнгийн  “Үндэсний дэвшилтэт технологитой бүтээгдэхүүн”-ээр  шалгарсан нь бидний амжилтын илэрхийлэл юм.

 

Жуулчин ХХК

“Жуулчин” ХХК-нь 1954 онд үүсгэн байгуулагдсан. 50 гаруй жилийн турш аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт арвин туршлага хуримтлуулсан, дэлхийн 55 орны 150 гаруй пүүс, компаниудтай  байнгын харилцаатай ажилладаг, жилд дунджаар 4 мянга гаруй жуулчин хүлээн авдаг  монгол улсын аялал жуучлалын  томоохон “брэнд” байгууллага билээ.

 

Эрхэм зорилго :
Үйлчилгээний салбарын цогц сүлжээгээр аялал жуулчлалын бүтээгдэхүүний өртгийг багасган, чанарыг дээшлүүлж, монголд аялах аялалын шинэлэг төрлүүдийг зарлаж, зочид манай оронд аялах үнэт цагаа хамгийн өгөөжтэй, сонирхолтой, сэтгэлд нийцэн зугаатай өнгөрөөх бүх нөхцлийг бүрдүүлнэ.

“Жуулчин”  ХХК нь өөрийн төв бүтцээс гадна :

  • Өмнөговь аймгийн “Говь гурван сайхан”-ы байгалийн цогцолбор газарт байрлах “Ханбогд” жуулчны бааз
  • “Жуулчин авто бааз” зэрэг салбар нэгжүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

“Жуулчин” ХХК нь Дэлхийн аялал жуулчлалын  холбооны  анхны гишүүн, Ази номхон далайн бүсийн аялал жуулчлалын холбоо, БНСУ–ын аялал жуулчлалын  холбоо, Япон улсын аялал жуулчлалын холбоо, дэлхийн ан агнуурын холбоо зэрэг гадаад дотоодын болон олон нийтийн  байгууллагын гишүүн байгууллага юм.

 

Эйрлинк ХХК

Эйрлинк Монголиа Компани нь 2001 оны 8 дугаар сард олон улсын онгоцны тийзийн борлуулалт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан бөгөөд одоогоор бид онгоцны тийзийн зах зээл дээр олон жилийн туршлагтай тэргүүлэгч компаниудын тоонд зүй ёсоор багтай үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнөөдрийн байдлаар бид Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо / IATA / – ны бүрэн эрхт гишүүн байгууллага бөгөөд, Korean Air, MIAT, Air China, Aeroflot, United Airlines зэрэг авиа компаниудын нислэгийн тийзний албан ёсны борлуулалгч компани бөгөөд эдгээр авиа компаниудаар дамжин дэлхийн бүх оронд аялах онгоцны тийзийг борлуулж, аялалд шаардлагтай бүхий л мэдээллээр таныг хангах болно.

Кемпински Хаан Палас ХХК

2005 онд үйл ажиллагаагаа эхэлсэн “Кемпински Хаан Палас” зочид буудал нь өрнө болон дорны хэв маягийг өөртөө шингээсэн, дээд зэрэглэлийн тансаг, орчин үеийн зочид буудал юм. 2007 оноос дэлхийд алдартай таван одтой зочид буудлын олон улсын сүлжээ Кемпинскийн Монгол дахи салбар болсон.
Кемпинскийн сүлжээ нь тухайн орны үндэсний хэв маягийг дэлхийн орчин үеийн интерьертэй хослуулан, дээд зэргийн тансаг орчин бүрдүүлдэг бөгөөд 110 жилийн турш дэлхийн хамгийн тансаг буудлуудын жагсаалтыг тэргүүлж байна.

Сүүлийн үед дээдсийн хэмээн нэрлэгдэх болсон “Кемпински Хаан Палас” зочид буудал нь дотоод, гадаадын зочид, төлөөлөгчдийн  дунд аль хэдийн өөрийн гэсэн байр сууриа олж авчээ.

Манай зочид:

  • Чех улсын ерөнхийлөгч, түүнийг дагалдах төлөөлөгчид
  • Буриад улсын ерөнхийлөгч, түүнийг дагалдах төлөөлөгчид
  • Холливудын алдарт жүжигчин Monica Bellucci , түүний кино групп
  • АНУ- ын ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүн хэсэг
  • Голланд улсын хунтайж, гүнж, дагалдах төлөөлөгчид гээд олныг дурдаж болно.

Манай буудалд тухлан саатах хэн боловч гэртээ байгаа юм шиг тохь тухыг, үйлчлүүлэгчээ дээдэлсэн шилдэг үйлчилгээг, техник технологийн дэвшлийг  мэдрэх болно.

Монгол Машин Концерн ХХК

“Монгол Машин Концерн“ нь 2001 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд компаниудад үйлдвэрийн байр, агуулах,  оффисын байр, гаалийн баталгаат агуулах зэргийг түрээслүүлэх үйл ажиллагаа явуулдаг. “Таван Богд Групп“-ын үнэт зүйл нь баялгийг бүтээгч ажилтан, ажилчид тэдний  тохь тухтай, сэтгэл ханамжтай ажиллах орчин нөхцөлийг бий болгоход чиглэгдсэн төсөл хэрэгжүүлж ажилладаг. Үүний нэг жишээ бол 2007 орчин үеийн загвар, шийдэл, техник, технологийн дэвшил бүхий оффисын байрыг ашиглалтанд оруулсан. Ажиллагсдынхаа нийгмийн  асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажилчдадаа хөнгөлөлттэй өдрийн хоол, ажилчдын автобусаар үйлчилж, зуслангийн зориулалттай зуны байшингууд барьж байна. Мөн эрүүл аж төрөх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нь зориулж сагс, гар бамбөг, гольфийн  талбай байгуулах, өвлийн улиралд цана, тэшүүрээр гулгах талбай хийх зэрэг ажлыг төлөвлөн хийж байна.

Улаанбаатар хотод барилга байгууламжууд олноор баригдаж байгаатай холбогдуулан үйл ажиллагаагаа байнга эрчимжүүлж, түрээсийн хямд тариф, соёлч шуурхай үйлчилгээ, найдвартай харуул хамгаалалтыг мөрдлөг болгон ажиллаж байна.
“Таван Богд Групп”-д харъяалагддаг хэн боловч компаниараа овоглож яваадаа бахархдаг бөгөөд бид энэ үйлст хүчин зүтгэж яваадаа баяртай байдаг.

Таван Богд Констракшн ХХК

1999 онд “Таван Богд Констракшн” ХХК байгуулагдан,  барилгын салбарын  болон үл хөдлөх хөрөнгийн үйлчилгээ эрхэлж байгаа бөгөөд цаашид Монгол Улсын барилгын үйлчилгээний салбарт тэргүүлэх компаний нэг болох зорилт тавин ажиллаж байна.

Гүйцэтгэсэн ажилуудаас:

  • “Volkswagen “ show room –ийн барилга
  • “Хаан Палас“ зочид буудлын угсралтын ажил
  • “Улаанбаатар гурил“ ХХК-ийн оффис, үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, угсралтын ажлууд, гурил хадгалах агуулах “Таван Богд Плаза “–ийн барилгын их засвар
  • “Таван Богд Электроникс“ ХХК-ий “Xerox document center“- ийн барилгын   засал чимэглэл
  • “Монгол Машин” ХХК-ийн оффис, агуулахын их засвар
  • “Жуулчин” ХХК – ийн оффисын  их засвар
  • 15 айлын орон сууц
  • “Палас“ зочид буудлын их засвар зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсэн.

“Таван Богд Констракшн”  ХХК нь “Таван Богд Плаза”-ын оффист байрладаг  бөгөөд нийт 29 гадаад, дотоодын компаниудтай үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааг явуулж байна.

 

Нийтэлсэн : evolym | Уншсан (593) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Nabaa :
    2012-06-27 10:20

    Good2

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл